Nomads and market economy Нүүдэлчид ба зах зээлийн эдийн засаг
Main Article Content
Abstract
Нүүдэлчин ард түмэн бид байгаль дэлхийн эрхшээл дор амьдарч түүнийгээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж, аргадан эелдэг зөөлнөөр харьцаж, үржил шим өгөөж буянаар нь мал сүргээ адгуулан амьдарсаар ирсэн уламжлалтай билээ. Монгол гэхээр гадныханд морь, мал, хээр тал, нүүдэлчин ард түмэн төсөөлөгддөг гэх. Үнэндээ ч мал гэдэг Монголын брэнд, баялаг. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тогтворгүй араншинтай цаг улирал, ган, зудын бэрхшээлийг даван туулах боломжийг нүүдлийн мал аж ахуй л олгож байна. Монгол үндэстний эдийн засгийн хөгжил, худалдаа наймаанд хандах нүүдэлч ард түмний сэтгэлгээний онцлогуудаас эхлээд дэлхийг хамарсан соёл, эдийн засгийн шинэчлэлүүд, зах зээлийн эдийн засагт эргэн орсоноор одоогийн эдийн засгийн хөгжил бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ? Монголчууд нүүсээр. Талаас илүү хувийнх нь амьдрал хотожсон хэв маягт шилжиж, уламжлалт нүүдлийн соёл иргэншилтэйгээ айлсав. Хоёр соёл хэрхэн тэнцвэржиж, аль нь давамгайлан өөриймшихүй дор бидний ирээдүйн чиг хандлага тодорхойлогдоно.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Ч.Болдбаатар нар “Монголын эдийн засгийн түүхийн альманах” УБ 2014он
Х.Дондог “Монголоо эрсэн монгол” УБ 2011он
Улаанбаатарын бүсийн зөвлөл “Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөр 2006-2015он” УБ 2006он
И Ү Гуан “Япон орныг ахин дэлгэхэд” УБ 2014он