Д.Норовын “Тэжээвэр” туужийн дүрийн сэтгэлзүй

Main Article Content

Р.Алтансайхан

Abstract

Өнгөрөгч зууны дундуур монгол туужийн төрөлд орж ирсэн нэг том төлөөлөгч бол Төрийн шагналт зохиолч Д.Норов юм. Хүүрнэл зохиолын бүх жанраар бүтээлээ туурвидаг уянгын өгүүллэг, тууж, хэд хэдэн роман бичжээ. Түүний зохиолын хэв маяг, арга барил нь түрүү үеийн Д.Мягмар, С.Эрдэнэ, С.Пүрэв зэрэг томоохон хүүрнэл зохиолчдын урлах арга зүйтэй ойролцоо, уянга-туульсын хосолмол хэв шинж бүхий, хэлбэр хийгээд агуулга, зохиомж ба ерөнхий байгууламж, уран сайхны сэтгэлгээний хэв маягийг хослуулсан нь уншигчдыг их татдаг. Тогтсон хэв маягт баригдаагүй, элдэв номлол сургаал шинжтэй бус харин чөлөөтэй сэтгэж, хэрэг явдлыг логикийн үүднээс нягт нямбай бодож боловсруулсан, сайн найруулгаараа үеийнхэн дотороо илт ялгардаг. Ялангуяа Д.Норовын өмнө хийгээд одоох туурвилд өгүүллэг, туужууд гол байр суурь
эзэлдэг гэж болно. Тууж өгүүлэгийн дүрийн сэтгэлзүйн асуудал, дотоод ертөнцийг нээж, сэтгэлгээ ба ахуйг гүн шүтэлцүүлсэн хэв шинж, онцлог нь олны анхаарал, сонирхол татдаг билээ.

Article Details

How to Cite
Р.Алтансайхан. (2014). Д.Норовын “Тэжээвэр” туужийн дүрийн сэтгэлзүй. Acta Mongolica, 15(411), 209–211. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5740
Section
Articles

References

Д.Норов “Хөх туужис”, Уб., 2001 он

“Монгол уран зохиолын дээжис” 86 дугаар боть, Уб., 2007 он

С.Энхбаяр “Уран зохиолын онол”, Уб., 2011 он

К.Юнг “Бэлгэдэлт амьдрал”, Уб., 2011 он