“Яриа” зохиолын дүр, дүрслэлийн онцлог
Main Article Content
Abstract
“Яриа” зохиолын бүтэц, зохиомжийн онцлогоос шалтгаалан дүр нь: амьгүй эд юмсыг амьдчиллын аргаар дүрсэлж тэдгээрийн үйлдлийг бус харин хүншүүлсэн баатруудынхаа бодол санаа, хүсэл зорилгыг харилцан ярианы хэлбэрээр нээхэд, амьтдын хоорондын зөрчил маягаар хүний явдлыг далд ёгт үлгэрчлэлийн аргаар нээсэн, мөн амьтад ба хүн хоёрын хоорондын зөрчил мэтгэлцээний маягаар зохиомжилсон холимог дүрийн системтэй, үзэл, үйлийн зөрчилт талын ямар нэг шалтгаанаар юмуу нэгэн зорилго, хүсэл зорилго бүхий анги гарал бүхий хүмүүсийн үзэл бодол хоорондын харилцааны ижил төсөө байдлыг илтгэсэн дүрийн хэд хэдэн төрөлд хуваан үзэж болох билээ. Ялангуяа “Яриа” зохиолын амьтан юмс, хүн баатар бүхий бүтцэд сөргөлдөгч талын зөрчил бус харин нэг анги, давхрага, хүсэл бодолтнуудын хоорондын зөрчил мэтээр илэрхийлдэг бол дүрийн бусад систем бүхий “яриа” ба “жүжиг”-т сөргөлдөгч анги хэсэг бүлгийн эсрэг тэсрэг байр суурийг үндсэн зөрчил болгож үзүүлсэн онцлог бий.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Буяннэмэх С. Түүвэр зохиол. УБ.1968
Галбаатар Д. Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд. УБ.2001
Гульельми А. Назавать вещи своими именами. Вкн: “Группа 63”. М.1986
Жамсранжав Г. “Анхны алхам” УБ.1969
Жамсранжав Г. “Шинэ замаар” УБ.1978
История Французской литературы. М.1981
Лувсанвандан С. “Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудлууд” УБ. 1973
“Монголын орчин үеийн уран зохиолын түүх” I боть. УБ. 1985
Нацагдорж Д. “Зохиолууд” УБ.1961
Содном Б. “Нацагдоржийн намтар зохиол” УБ.1966
Түдэв Л.МАХН-аас утга зохиолын тухайд явуулсан бодлого. УБ.1971
Уран үгсийн чуулган. 1929 УБ. 2013 Монгол бичгээс хөрвүүлж, өмнөтгөл бичиж, эрхлэн хэвлүүлсэн Г.Галбаяр
Цэнд Д. Монголын уран зохиол. УБ.1965