“МОНГОЛ НУУЦ ТОВЧОО” ДАХЬ ЗАРИМ АСУУДЛЫГ ДАХИН СУДАЛЖ АВЧ ҮЗЭХ НЬ

Main Article Content

Л.Баасандож

Abstract

Тус өгүүлэлд “Монголын Нууц Товчоон” дахь зарим үйл явдлыг задлан шинжилж, тайлбар гаргалгаа хийхийг оролдов. Ингэхдээ Монголын Нууц Товчоон дахь түүхэн мэдээг бусад сурвалжуудтай харьцуулж, түүхийн судалгааны үүднээс асуудлыг авч үзэв. Бэлгүтэй, Бүри бөх нарын хооронд үүссэн зөрчилдөөн нь нэлээд гүн учир шалтгаантай байна. Энэ нь Чингис хаантай Жүрхин нарын тэрсэлдсэн байдал, Эзэн Чингис хааныг Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Бүри бөхтэй нийлж хорлохыг завдсан зэрэг түүхэн үйл явдлыг сурвалж бичгийн мэдээнд үндэслэж тайлбар гаргалгаа хийв.

Article Details

How to Cite
Л.Баасандож. (2014). “МОНГОЛ НУУЦ ТОВЧОО” ДАХЬ ЗАРИМ АСУУДЛЫГ ДАХИН СУДАЛЖ АВЧ ҮЗЭХ НЬ. Acta Mongolica, 15(411), 13–32. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5718
Section
Articles

References

Б.Я.Валидимирцов “Чингис хаан”, /Олон улсын Монгол судлалын холбооноос эрхлэн гаргав/, “Дэлхийн Монгол

судлалын дээжээс” 1996 цуврал (1), /цувралын эрхлэгч Академич Ш.Бира/, (Орос хэлнээс орчуулсан Б.Дашцэрэн), УБ.,1996, т.15.

Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг”, УБ.,1991, т.28.

“Монголын Нууц Товчоо”, (Монголын Нууц Товчооны эхийг шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, (60 дугаар зүйл), УБ.,2006, т.28.

Лувсанданзан “Эртний Хаадын Үндэслэсэн Төр Ёсны Зохиолыг Товчлон Хураасан Алтан Товч Хэмээх Оршвой” (Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, харгуулан тайлбар хийсэн Ш.Чоймаа), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, УБ.,2006, т.46.

Б.Я.Владимирцов “Чингис хаан”, /Олон улсын Монгол судлалын холбооноос эрхлэн гаргав/, “Дэлхийн Монгол судлалын дээжээс” 1996 цуврал (1), /цувралын эрхлэгч Академич Ш.Бира/, (Орос хэлнээс орчуулсан Б.Дашцэрэн), УБ.,1996, т.14.

Өэлүн эх, Сочигэл нар Есүхэй баатраас хойш ядуу зүдүү, гачигдал зовлонтой үлдсэн боловч тэдний хамгийн ихээр сэтгэл зовниж байсан зүйл бол Монгол олон овог аймгийг хэрхвэл нэгтгэж зангидах вэ? гэдэг асуудал байсан (гарч ирсэн) юм. Учир нь тэд (Тэмүжин, Бэгтэр, Бэлгүтэй, Хасар, Хачигун, Тэмүгэ нарыг хэлж байна.) болбол Монголын голлох төв язгууртнууд байсан учир Өэлүн эх түүний хөвүүд дээрх олон монгол овгийг нэгтгэж захирах асуудал дээр нэлээд анхаарлаа хандуулж байлаа. Аливаа угсаатнууд, улс үндэстний язгуурын хаад ноёдууд өөрийн улс үндэстний

ирээдүйн /төлөө/ талаар сэтгэл нь ихээхэн зовниж энэ асуудал дээр ухаанаа уралдуулдаг ажээ. Учир нь тэд бол ухаанаараа, сэтгэлгээний хувьд, үзэл хандлагын хувьд оюун тархи аль эрт задарсан байдагт оршино Рене Груссе “Орчлонг эзэгнэгч Чингис хаан” (орчуулсан Чойнзонгийн Баатар), ред:Сандуйжавын Одхүү, УБ.,2001, т.61.

Лео Де Хартог “Дэлхийг эзэгнэгч Чингис хаан”, /Эх хэлнээ хөрвүүлсэн Ж.Насанжаргал, хянан тохиолдуулсан Академич Ч.Далай/,, УБ.,2004, т.36.

Ш.Нацагдрж “Чингис хааны цадиг”, УБ.,1991, т.29