ХӨӨМЭЙ ХАМ ШИНЖИТ УРЛАГ БОЛОХ НЬ

Main Article Content

Л.Хэрлэн

Abstract

Дэлхийд гайхагдсан монгол хөөмэй бол дуун ухааны ай сав дахь өгүүлэхүйн эрхтний бүхий л чадамжийг шаардах авиагаар илэрхийлэгдэж байгаа урлагийн бие даасан нэгэн төрөл мөн. Тодотговол монгол туургатны ухамсарт үйл ажиллагаагаар бүтээгдсэн гоц гайхамшигт үзэгдэл “хүн хөгжим” бол хөөмэй. Ахуй амьдралын болон гоо сайхны зайлшгүй эрэлт хэрэгцээгээ хангах шаардлагын улмаас хөөмэй үүсч хөгжих явцдаа аман зохиол, урлагийн болон хөгжмийн тодорхой төрлүүдтэй тухайлбал тууль, магтаал, ерөөл, үлгэр болон цуур, хуучир, морин хуур, аман хуур зэрэгтэй хамт өнөөг хүртэл уламжлан хөгжиж ирсэн байдаг.

Article Details

How to Cite
Л.Хэрлэн. (2014). ХӨӨМЭЙ ХАМ ШИНЖИТ УРЛАГ БОЛОХ НЬ. Acta Mongolica, 15(411), 101–103. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5717
Section
Articles

References

Эрдэмтэн С.Дулам: “Говь-Алтайн уугуул Батгэрэл удганы бөөлж онгод орох явцад залуу эмэгтэй байж бүдэг аргил хоолойгоор хэлж байхыг нь үзсэн. Энэ нь эртний бөө зайрангууд орж ирэхдээ ийм хоолойгоор дуугардаг юм билээ. Тэр үед 800 гаруй жилийн өмнө байсан Гүр зайран орж ирсэн нь ийнхүү дуу авиа нь сонин янз бол юм билээ” гэсэн билээ. /2009 оны 3. 19, Л.Х/