ИХ БРИТАНИЙН НЭРТ МОНГОЛ СУДЛААЧ, АКАДЕМИЧ ЧАРЛЬЗ БАУДЕНЫ АМЬДРАЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Main Article Content

Ж.Бат-Ирээдүй

Abstract

Энэ 2014 онд Бритиш академийн жинхэнэ гишүүн, хүндэт профессор, нэрт монголч эрдэмтэн Чарльз Бауден гуайн мэндэлсний 90 насны ой тохиож байна. Монголчууд, монгол судлаач нар, монгол судлалынхан энэ хүний намтар түүх, ном бүтээлийн тухай энэ жил ярих учиртай. Тийм учраас МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс “Монгол судлалын шинэ чиг хандлага II” хурлыг түүний мэндэлсний тэгш ой буюу 90 насны ойд нь зориулан хийсэн билээ. Завшаанаар үүнийг үгүүлэгч өчүүхэн миний бие 1991-1995 онд түүний удирдаж байсан Английн Лондоны их сургуулийн “Дорно дахин, Aфрикийн судлалын сургууль”-д зочин багшаар ажиллахдаа энэ хүнтэй нүүр тулан уулзаж, бас хамтран ажиллаж, байнгын харилцаатай, ойр дотно байх завшаан олсон юм. Түүний монгол-англи толь бичиг хийх явцдаа үгийн утга чанар асууж надад бичиж байсан олон арван захидал хадгалагдаж байгаа бөгөөд зөвхөн нэг захидлыг энд дуртган үзүүлэв. Мөн Бауден гуай манай Л.Чулуунбаатар багшийг Лондоны Их Сургуульд багшилж байхад хамтарч ажиллаж байсан тухайгаа “Мongolian-English Dictionary” номынхоо оршилд бидний тухай дурдан бичиж өгсөн нь өчүүхэн бидний хувьд том урам өгсөн аз завшаантай хэрэг болсон билээ. Мөн Л.Чулуунбаатар
багш Ч.Бауден гуайн тухай “Монголч эрдэмтэн Чарльз Бауден”2 өгүүллийг 2009 онд бичжээ. Манайхан түүний 1968, 1989, 2002 онд хэвлүүлсэн «Орчин үеийн монголын түүх”-ийн ном, 1997 онд хэвлүүлсэн «Монгол - Англи толь бичиг»-ээр нь сайн мэдэх учиртай. Мэдээж монгол судлаачид бол бүгд түүнийг дэлхийд нэртэй ахмад эрдэмтэн хэмээн хүндлэн залбирдаг билээ

Article Details

How to Cite
Ж.Бат-Ирээдүй. (2014). ИХ БРИТАНИЙН НЭРТ МОНГОЛ СУДЛААЧ, АКАДЕМИЧ ЧАРЛЬЗ БАУДЕНЫ АМЬДРАЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ТУХАЙ. Acta Mongolica, 15(411), 5–8. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5713
Section
Editorial and Preface

References

Ж.Бат-Ирээдүй, “Монгол хэл бичиг: утга, соёл, хэрэглээ”, Уб., 2013

Ch.R.Bawden, “Mongolian-English Dictionary”, Kegan Paul, 1997

C.R.Bawden, “Mongolian Tradional Literature an anthology” Kegan Paul, 2003

C.R.Bawden, “Remarks on some contemporary performances of epics in the MPR”, (орчуулсан Б.Мөнхцэцэг) МУИС-ийн МСХ-гийн Акта Монголика сэтгүүл, №13 (385) 2013, 161-172 pp.

“Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал”, Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира нар, Уб., 2009

Ж.Цолоо, “Хэл зохиолын хүрээлэнд хагас зуу илүү жил”, Уб., 2011

Л.Чулуунбаатар, “Монголч эрдэмтэн Чарльз Бауден”, МУИС-ийн МХСС-ийн “Монгол судлал эрдэм шинжилгээний бичиг”, №30(318), 2009, 135-139 дэх тал