МОНГОЛ ХЭЛНИЙ СОНСОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Main Article Content
Abstract
Аливаа хэлийг заахад ярих (speaking), сонсох (listening), унших (reading), бичих (writing) зэрэг дөрвөн чухал чадварыг заавал эн тэнцүү эзэмшүүлэх учиртай. Монголд болон гадаад орнуудад гадаад хүнд монгол хэл зааж байгаа байдлыг ажиглахад унших болон бичих чадварыг илүүтэй хөгжүүлээд сонсох чадварыг харьцангуй бага заах юм уу ерөөсөө ор орхигдуулах тал харагдаж байна. Гэтэл аливаа хэлийг сурах суурь нь ерөөсөө дуудах, сонсох чадварыг эхнээс нь сайн
хөгжүүлэх явдал юм. Нэг талаас бичсэн юмыг харж уншиж ойлгож болно, ярьсан зүйлийг заавал чихээр сонсож ойлгоно. Нөгөө талаас хүний бичсэн зүйлийг нүдээр харж уншсаныг чихээр сонсож ойлгож болно. Дээрх дөрвөн чадварын харьцаа ийм холбоотой байдаг. Монгол хэлийг оюутнуудад заахдаа тэдний хэрхэн сонсож, дуудах, ярихыг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Дуудлага сайн бол багшид юу хэлэх гээд байгаа нь тун ойлгомжтой болно. Оюутнууд хэлний өргөлт болон аялгыг эхнээс нь зөв дуудаж сурах учиртай. Үүнд эхний ээлжинд уйгагүй олон удаа даган дуурайлгаж дуудуулах маш үр ашигтай байдаг.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Ж.Бат-Ирээдүй, К.Окада, (2009) “Монгол хэлний сонсох дадлага I ”, Уб.,
Ж.Бат-Ирээдүй, К.Окада, (2009) “Монгол хэлний сонсох дадлага II ”, Уб.,
Ш.Баттөгс, “Монгол хэлний хэл зүйн тайлбар, дасгалууд”, 2011, Уб.,
Хамтын, (2015) “Монгол хэлний түвшин тогтоох сорилго”, Уб.,
Ch.Battulga, Mika Laiho, (1999) “A Student guide to Khalkha Mongolian Pronunciation”,
Ц.Тэрбиш, “Монгол хэл өөрөө сур” (Learn Mongolian yourself), Уб., 1994
Ann Baker, Sharon Goldstein, “Pronunciation Pairs”, CUP, 1990,
Barry Sesnan, (2003) “How to Teach English”, Oxford University Press,
David Cross, “A Practical Handbook of Language Teaching”, Phoenix ELT, 1995
Jeremy Harmer, “The Practice of English Language Teaching”, Longman, 1992