Б.Ринчений нэр төр сэргэн мандахад Г.Акимын өгүүллийн оруулсан хувь нэмрийн тухайд
Main Article Content
Abstract
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Б.Ринчений нэрэмжит шагналтан, нэрт орчуулагч, доктор, профессор Хатагин овогт Готовын Аким (1942- ) “Эмтрээ нь үгүй эрдэнэ” хэмээх өгүүллээ “Утга зохиол урлаг” сонины 1988 оны XII сарын 9-ний өдрийн 50 (1680) дугаарт нийтлүүлсэн билээ. Тус өгүүлэл нь “Монголчууд алт, мөнгө, шүр, оюу, номин, сувд, тана, ган, зэсийг есөн эрдэнэ гэж эрхэмлэдэг билээ. ...Гэхдээ энд миний бие байгалийн ямар ч эрдэнээс илүү хайрлан дээдлүүштэй нэгэн хүн - эрдэнийн тухай өгүүлнэ. Тэр эрдэнийг Еншөөбү [Йөншөөбү] Бямбын Ринчен гэмой. Их эрдэмтэн, гарамгай уран зохиолч, суу билигт гүүш тэр хүн манай шинжлэх ухаан, урлаг утга зохиолд удах тусмаа улам өнгө орох нэгэн
эрдэнэ байсан гэдэгт өөрчлөлт шинэчлэлтийн урин салхи сэвэлзэн байгаа өнөө үед эргэлзэх хүн ховор биз ээ” гэж эхлээд “Хүнд суртал, гүжир гүтгэлэгт хэчнээн балбуулавч эвдрээгүй, эвдрэх нь байтугай, эмтрээ ч үгүй РИНЧЕН - ЭРДЭНИЙН дууль”-ийг уянгалан дуулсан байдаг.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Г.Аким, “Эмтрээ нь үгүй эрдэнэ”, Утга зохиол урлаг, 1988.XII.9, №50 (1680), II нүүрт.
Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгол улсын түүх, V боть (ХХ зуун), Редактор Ж.Болдбаатар, М.Санждорж, Б.Ширэндэв, “Admon” компани, Улаанбаатар, 2003, 405-р тал. Ш.Сүрэнжав, “Долгионт жилүүдийн туужис”, Утга зохиол урлаг, 1988.X.28, №44. А.Лувсандэндэв, ““Хэлмэгдсэн” болгон дүрсэлжээ”, Үнэн, 1989, №54.
А.Лувсандэндэв, ““Хэлмэгдсэн” болгон дүрсэлжээ”, Монгол үндэсний утга зохиолын хэл бүрэлдэн
тогтсон нь, Эмхэтгэн редакторласан Л.Болд, “Онги Бээс” хэвлэлийн компани, Улаанбаатар, 2002,
-449-р тал.
Г.Болд, “Гэрэлтүүлэх гээд сүүдэртүүлжээ”, Үнэн, 1989, №91. 6
Г.Аким, “Эмтлэх гээд эвдэрснээ илчилжээ”, Утга зохиол урлаг, 1989.V.19, №21.