Б.Ринченгийн “Монгол шүлгийн учир” (1970) өгүүллийн шинэлэг үзэл санаа

Main Article Content

Д.Галбаяр

Abstract

Монгол түмнийхээ соёл иргэншил, аж амьдрал, эрдэм ухааны үнэт зүйлийн охь дээжээс суралцаж, сурвалжлан цуглуулж, судлан шинжилж, хойч үеийн бидэнд үнэ цэн, үнэн учрыг нь нээн өгсөн нэгэн бол эрдэмтэн Б.Ринчен билээ. Б.Ринченгийн монголын уран зохиол судлалын хүрээнд бичсэн бүтээлүүдийн нэг нь “Монгол шүлгийн учир” өгүүлэл юм. “Монгол шүлгийн учир” өгүүллээ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн

Article Details

How to Cite
Д.Галбаяр. (2015). Б.Ринченгийн “Монгол шүлгийн учир” (1970) өгүүллийн шинэлэг үзэл санаа. Acta Mongolica, 16(426), 179–188. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5687
Section
Articles
Author Biography

Д.Галбаяр

Монгол түмнийхээ соёл иргэншил, аж амьдрал, эрдэм ухааны үнэт зүйлийн охь
дээжээс суралцаж, сурвалжлан цуглуулж, судлан шинжилж, хойч үеийн бидэнд үнэ
цэн, үнэн учрыг нь нээн өгсөн нэгэн бол эрдэмтэн Б.Ринчен билээ. Б.Ринченгийн
монголын уран зохиол судлалын хүрээнд бичсэн бүтээлүүдийн нэг нь “Монгол
шүлгийн учир” өгүүлэл юм. “Монгол шүлгийн учир” өгүүллээ ШУА-ийн Хэл
зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ сэтгүүлийн
1970 оны VII (17-102 дугаар тал), VIII (5-50 дугаар тал) ботид хэвлүүлжээ.
Шүлэг нь туурвигч үндэстнийхээ хэл-сэтгэхүйн цөм ухагдахууныг уран сайхны
сэтгэлгээний дээд эрэмбэт төгс дүрслэлээр илэрхийлж биелэлээ олдог зүйл.
Монгол шүлгийг монгол үндэстний уран сайхны сэтгэлгээ (дүрслэл), монгол хэл
бичгийн зүй тогтол (найруулга)-ын илэрхийлэл гэж онцлон авч үзээд цогцоор нь
судлан шинжилснээрээ “Монгол шүлгийн учир” өгүүлэл чухал ач холбогдолтой.
Иймээс монгол шүлгийг ямар нэг хэмжээгээр судлан шинжилж, зарим талын
онцлог, мөн чанарыг үнэн мөнөөр нь нээн буй энэ цаг үед Б.Ринченгийн “Монгол
шүлгийн учир” өгүүллийн судалгааны арга зүй, ололт амжилт, шийдсэн шийдлийг
бататган гүнзгийрүүлж, лавшруулан судлах нь чухал ач холбогдолтой ажлын нэг
болоод байна.

References

Владимирцов В. Я. Сравнительная грамматика монгольского письменного языка и халхасского наречия. Л., 1929

Гаадамба М. Утга зохиолын онолын үндэс. Уб., 1989

Галбаатар Д. Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл. Нэвтэрхий толь. Уб., 2012

Галбаяр Г. Уран зохиол шинжлэлийн лекц. Уб., 2002

Герасимович Л. К. Монгольское стихосложение. Л., 1975

Гуляев Н. А. Теория литературы. М., 1985

Дамдинсүрэн Ц. Гадаад хэлнээс шүлэг орчуулах тухай. “Шинэ толь”

сэтгүүл. №2(14). Уб., 1938

Дамдинсүрэн Ц. Олег цэцний орчуулгын тайлбар. “Монгол хэл бичгийн тухай” эмхэтгэлд. Уб., 1957

Дашдорж Д., Даваасамбуу А. Монгол шүлгийн дотоод холбоц. Хэл зохиол судлал. Tom-XIX. Уб., 1987

Жамба Д. Монгол шүлгийн хэлний тухай. “Монгол түүх хэлбичиг” сэтгүүл. №3. Уб., 1958

Жамбалсүрэн Н. Монгол шүлэг. “Утга зохиол” сонин. №8. Уб., 1956

Поппе Н. Н. Халха-монгольский героический эпос. Л., 1936

Ринчен Б. Монгол шүлгийн учир. Хэл зохиол судлал. Tom-VII-VIII. Уб., 1970

Содном Балданы Монгол шүлгийн арга маяг. Зохиол судлал. Уб., 2008-2009

Туденов Г. Бурятское стихосложение. Улан-Удэ., 1958

Түдэв Лодонгийн Шүлэглэсэн туульс. Бүтээлийн чуулган VI. Уб., 2002

Хамгашалов А. Опыт исследования бурят-монгольского стихосложения. Улан-Удэ., 1940

Хүрэлбаатар Л. Сонгодог уламжлал, монгол яруу найраг. Уб., 1989

Цэдэв Д. Монгол яруу найргийн уламжлал шинэчлэл. Уб., 1974

Цэнд Д. Монгол шүлгийн тогтолцооны асуудалд. Хэл зохиол судлал. TomXI. Уб., 1975

Цэнд Д. Монгол шүлгийн онцлог. Хэл зохиол судлал. Tom-XII. Уб., 1977

Цэрэнсодном Д. Монгол шүлгийн онол түүхийн зарим асуудал. Уб., 1977

Чимэд Д. Монгол шүлгийн тогтолцоо. “Үгийн ид шид” эмхэтгэл. Уб., 1968

Энхбаяр С. Утга зохиолын онол-туурвил зүй. Уб., 2000

Kathleen Morner, Ralph Rausch Dictionary of Literary Terms. McGraw Hill. 1998