НАЙРУУЛГА БА АФОРИЗМЫН СЭТГЭЛГЭЭ

Main Article Content

Ж.Бат-Ирээдүй /МУИС/

Abstract

Найруулга зүй гэгч юу болох талаар олон талаас нь тайлбарлаж бичдэг. Найруулга зүйг түүхэн үүднээс авч үзвэл эхнээсээ зөвхөн уран зохиол болон илтгэх урлагтай холбож тайлбарлаж ирсэн байдаг. Тийм учраас илтгэх урлаг бол тухайн цаг үедээ маш хүчтэй хөгжиж байсан юм. Найруулга зүй гэж юу болох талаар эрдэмтэн судлаач бүр янз бүрээр тодорхойлдог. Олон хүний бичсэн тодорхойлолт дундаас ажиглан үзвээс санаа бодлоо зөв, оновчтой, эмх цэгцтэй, уран яруу, энгийн ойлгомжтой, тодорхой илэрхийлэх арга бол найруулга бөгөөд үүнийг судлах нь найруулга зүй юм. Найруулга гэхээр ганц бичих буюу найруулах хэлний тухай бус дээр дурдсанчлан ярих буюу уран илтгэх тухай ч багтах нь мэдээж хэрэг билээ. Судлаач Г.Сүхбатын тодорхойлсоноор найруулга зүйг олон талаас нь авч үзвэл найруулга зүй гэдэг бол “нэгдүгээрт уран зохиолын яруу хэрэглүүрийг судлах ухаан, хоёрдугаарт, хэлний хэрэглүүрийг зөв зохистой хэрэглэх ухаан, гуравдугаарт, хэлний прагматик олон үүргээс хамааран хэлний хэрэглүүрийг харилцааны янз бүрийн хүрээнд ашиглах, хэрэглэх ухаан, дөрөвдүгээрт, хэлний хэрэглүүрийн хувилбарын тухай түүнээс зөв сонгох тухай ухаан”1 гэсэн маш өргөн утгаар ойлгох ёстой юм. Өөрөөр хэлбэл
найруулгыг зөвхөн зөв бичих тухай биш, найруулгын энгийн алдаануудын тухай биш утга зохиолын сэтгэлгээний маш өргөн талбарт авч үзэх ёстой өргөн ойлголт билээ.

Article Details

How to Cite
Ж.Бат-Ирээдүй. (2015). НАЙРУУЛГА БА АФОРИЗМЫН СЭТГЭЛГЭЭ. Acta Mongolica, 16(426), 203–210. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5679
Section
Articles

References

Судалгааны бүтээлүүд:

Д.Отгонсүрэн, (1975) “Монгол хэлний найруулга зүй” Уб.,

Ц.Сүхбаатар, (1998) “Монгол хэлний найруулга зүй”, Уб.,

Д.Отгонсүрэн, (1998) “Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй”, Уб.,

Ц.Сүхбаатар, (2003) “Монгол хэлний найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь”, Уб.,

М.Базаррагчаа, (2005) “Монгол хэлний өгүүлбэр судлал, Уб.,

Ц.Сүхбаатар, П.Увш, (2004) “Илтгэх урлаг суралцах бичиг”, Уб.,

Ц.Сүхбаатар, (2006) “Найруулга зүйн судалбар”, Уб.,

Г.Сүхбат нар, (2007) “Найруулах эрдэм хэл ярианы соёл”, Уб.,

Ч.Чимэгбаатар, (2011) “Монгол хэлний яруу найруулга 1 Б.Ринчен”, Уб.,

Г.Буянтогтох, (2012) “Монгол хэлний чөлөөт найруулга судлалын удиртгал”, Уб.,

“Найруулга зүйн тухай ойлголт”, (2012) “Орчин цагийн монгол хэл”, хамтын, МУБИС-ийн МСС-ийн МХШТэнхим, Уб.,

Ц.Дашдондов, (2014) “Үзгэн шилбүүр барьж үгийг сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого”, Уб.,

Б.Бямбадорж, (2014) “Монгол хэлний найруулга зүй”, Уб.,

“Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг”, (2014), хамтын, Уб.,

Ж.Бат-Ирээдүй, “Монгол хэлбичиг: утга, соёл, хэрэглээ” (2013), Уб.,Уран зохиолын бүтээлүүд:

Д.Батбаяр, “Саахалтын нууранд ангир дуугарна.” Уб., 1990

Б.Лхагвасүрэн, “Ангир уураг”, Уб., 1991

Н.Өлзийбат, “Оногдохуйн тавилан”, Уб., 2006

Л.Дашням, “Оонтий-Моонтий миний мөнхий тоолол”, Уб., 2007

Л.Дашням, “Бор дэвтэр”, Уб., 2008

Ж.Бат-Ирээдүй, “Ирээдүйн ертөнц”, Уб., 2009

До.Цэнджав, “Мянган цэн үг”, Уб., 2010

Д.Боролзой, Д.Анхбаяр, “Энгийнээс энгүй хүмүүсийн үнэн үгс” Уб., 2012

Д.Урианхай, “Түүвэр зохиолууд”, УЗСТөв, Уб.,2013

До.Цэнджав, “Асар тэнгэрийн дор: 500 рубай буюу дөрөвтүүд”, Уб.,

“Цахиагийн Элбэгдоржийн онч үг 1”, Уб., 2013

“Эртний сургаалын зохиолууд”, Болор судар Хэвлэлийн Газар, Уб., 2015