Монголын нууц товчоо зохиол дахь тодосгогч нэгжийн утга, үүрэг

Main Article Content

Г.Бямбацэрэн /МУБИС/

Abstract

Монголын нууц товчоо (МНТ) дахь тодосгогч нэгжийг шүүн үзэхэд утгыг хязгаарлах үүрэгтэй, ерөнхий ба тодорхойг ялгах үүрэгтэй, жишин адилтгасан, утгыг эрчимжүүлсэн үүрэгтэй, хандсан үгийн үүрэгтэй, онцолбор гишүүний үүрэгтэй, найруулгын үүрэгтэй, баймж утгыг илэрхийлэх үүрэгтэй гэж ангилж болох бөгөөд хэлбэрийн хувьд үг, нийлмэл үг, өгүүлбэр, эхийн бүтцээр илэрч буйг эш татах боломжтой бөгөөд зарим нэг өвөрмөц ялгаа бүхий тодосгогчийн “хэрэглээ” байгааг хэл-сэтгэлгээг түшиж тайлбарлахыг зорилоо. МНТ зохиолд урнаар шүлэглэж дүрслэн тодосгосон жишээ цөөнгүй байх ба энэ нь монгол хэлний яруу, баялаг шинжийг тодотгохын сацуу ихэвчлэн ойролцоо зэргэдийн шинжтэй.

Article Details

How to Cite
Г.Бямбацэрэн. (2015). Монголын нууц товчоо зохиол дахь тодосгогч нэгжийн утга, үүрэг. Acta Mongolica, 16(426), 174–178. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5675
Section
Articles

References

. Актуальные проблемы текста, Улаан-Үдэ., 2004

Бабайцева,В.В.,Максимов,Л.Ю,Современный русский язык, Синтаксис пунктуация, М., 1981

Базаррагчаа.М, Монгол хэлний өгүүлбэр судлал, Уб., 2005

Базаррагчаа.М, Монгол хэлний хоршоо үгийг хэрэглэх тухайд, Уб.,1990

Бат-Ирээдүй.Ж, Структура, семантика и функция синонимов в монгольском языке,(автореферат), Уб., 2004

Бат-Ирээдүй.Ж, Монгол хэлний хэлц үг хэллэгийн утга хэрэглээ, Уб., 2007

Барайшир.Ш., Өгүүлбэрийн тодосгогч гишүүний тухай асуудалд, (ОУМЭийн 4-р их хурал, 2-р боть) Уб.,1984

Монголын нууц товчоо (сонгомол эх)

Прагматик хэл шинжлэлийн онолын үндэс, хамтын бүтээл, Уб., 2007

Пүрэв-Очир.Б, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, Уб., 2001