МОНГОЛ, ӨВӨРМОНГОЛЫН НЭР ТОМЬЁОГ ХАРЬЦУУЛАХ НЬ

Main Article Content

LiuYue [Сарангол] /ӨМӨЗО-ны НШУХ/

Abstract

Монгол улс, Өвөрмонголын монголчууд адил бусын хоёр өөр үсэг бичиг хэрэглээд 70 жил болжээ. Монгол улсад нэр томьёоны толь бичиг ихэвчлэн Орос-Монгол, Монгол-Орос, Англи-Монгол, Монгол-Орос-Англи хэлэн дээр хэвлэгдэж, Өвөрмонголд их төлөв Хятад-Монгол хэлэн дээр хэвлэгдэж байдаг. Иймээс хоёр хил дэх монгол нэр томьёоны толь бичгүүдийг харилцан ашиглахад зарим хүндрэл гарч ирдэг. Өгүүлэлд, Д.Төмөртогоо багшийн “Хэл шинжлэлийн Нэр Томьёоны Хураангуй Толь”, На.Гончигсүрэн багш нарын “Хэлний Шинжлэлийн Нэр Томьёо” хэмээх бүтээлүүдийг ашиглаж, хэл шинжлэл дэх авиа зүйн онолын өргөн хэрэглээний нэр томьёоноос нийт 462-г харьцуулан үзэж, зөрөөтэй зүйлийг нь жишээгээр харуулж, нэг талаас хоёр хил дэх монголчуудын солилцоон дахь хүндрэлийг багасгахыг хичээсэн бол нөгөө талаас Өвөр монголчууд нэр томьёо боловсруулахдаа Монгол улсын нэр томьёо боловсруулах туршлагаас лавлалт авах зүйл байх болов уу гэдэг санаагаа дэвшүүлэв .

Article Details

How to Cite
LiuYue [Сарангол]. (2015). МОНГОЛ, ӨВӨРМОНГОЛЫН НЭР ТОМЬЁОГ ХАРЬЦУУЛАХ НЬ. Acta Mongolica, 16(426), 75–82. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5673
Section
Articles

References

Гончигсүрэн На. Хэлний Шинжлэлийн Нэр Томьёо. Хөххот., 2005

Лувсанжав Чой. Англи Хэл Өөрөө Сурах Бичиг. УБ., 2014

Төмөртогоо Д. Хэл шинжлэлийн Нэр Томьёоны Хураангуй Толь. УБ., 2004

Түмэнжаргал. Одоо Үеийн Монгол Хэл. Хөххот., 2009

Цэвэл Я. Монгол Хэлний Товч Тайлбар Толь. УБ.,2013

Цэцэн. Боло. Хэлний Шинжлэлийн Нэр Томьёоны Тайлбар Толь. Хөххот.,1996

Энхбат Д. Хэл Шинжлэлийн Англи-Орос-Монгол Толь Бичиг. УБ., 2003

冯志伟,《语言学名词》,北京,2012 年