Шинэхэн буриадын хуримын дууны яруу найргийн зарим онцлог
Main Article Content
Abstract
XX зууны эхээр Буриадууд Оросоос Хүлэн Буйр нутагт уван цуван нүүдэллэн ирж, Шинэхэн голын хөвөө даган нутагшиж, “Шинэхэн Буриад” хэмээх нэрээр алдаршиж зуун жилийн түүхтэй болоод байна1. Энэ улмаас Оросын Буриад, Монгол улсын Буриад, Хятад улсын Шинэхэн Буриад гэж Буриадууд ихэвчлэн гурван улс оронд тархан аж төрөх болсон байна. Энэхүү түүхэн хугацаанд аж амьдралын хэлбэр, зан заншил, хэл яриа зэрэг олон талаар ялгаа зөрүү гарсан байна. Гэвч төр хуримын зан үйл, ялангуяа төр хуримын дуу нь эрт дээдийн уламжлалаа алдаагүй шахам хадгалж уламжилсаар байгаа нь гайхалтай. Тус өгүүлэлд голдуу Хятад улсад байгаа Шинэхэн Буриадуудын дунд уламжлагдаж байгаа Буриад ардын төр хуримын2 дууны түүхэн ахуй, холбогдол бүхий зан заншил, агуулга, утга санаа ба хэл хэллэгийн онцлог зэргийг шинжлэхийг зорьсон юм аа.
The Buryats originally resided in the Russian Federation around Lake Baikal and at the beginning of the 20th century they migrated to Hulun Buir known as “Shinehen Buryats”, who settled on the bank of River Xinihe. There are over 6000 Buryats who are settling in three countries: Russia, Mongolia and China. The history of Shinehen Buryats is relatively short, but their ways of living, rituals and languages are no longer same to each other. It is surprising that they preserved their traditional culture such as ritual of wedding ceremony especially the tradition of wedding songs. In this paper, the author tries to examine the history of wedding songs of the Shinehen Buryats in China and their rituals and the peculiarities of the wedding song poems’ contents, meanings and expressions.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
А.Бадамцэрэн найруулан зохиосон “Шинэхэн Буриад монголчуудын түүх ба соёл”, ӨМСХХ, 2014 он, 90-р тал.
Н.Насан-өлзий, Билиг нарын эмхэтгэн тайлбарласан “Буриадын түүхэн сурвалж бичиг”, ӨМСХХ, 1999 он, Будангууд Авидын туурвисан “Буриад монголын товч түүх”, 1983 он, Түвшинням, Авид нарын найруулан зохиосон “Хөлөн буйрын барга буриад, өөлдийн түүхэн ирэлт”, ӨМСХХ, 2013 он, Цогтын Жамц “Шинэхэн буриад монголчууд”, ӨМСХХ, 2013 он, О.Дулам “Шинэхэний мөр”, ӨМАХХ, 2012 он
Л.Эрдэнэчимэг, “Буриад хуримын зан үйл”, УБ хот, Удам соёл ХХК, 2014 он, 33-р тал
П.Хорлоо “Монгол ардын дууны яруу найраг”, ӨМСХХХ, 1989 он, 283-р тал
Соёл. “Буриад ардын төр хуримын дууны тухай”, “Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан” сэтгүүл, 2012 оны хоёрдугаар хугацаа