БАНКНЫ СИСТЕМИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Буяндулам Лхамжав
  • Ундармаа Дорждаян

Keywords:

Зээлийн эрсдэл, эдийн засгийн хямрал, арилжааны банк

Abstract

Банкны салбарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь чанаргүй зээлийн байдаг. Банкны зээлийн эрсдэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. МУ-ын нийт зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн хэмжээний
өсөлтийг даган өсөх хандлагатай ба чанаргүй зээлийн дийлэнх хувийг ААНБ тэр дундаа уул уурхайн салбаруудад олгосон зээл эзэлж байна. Иргэдийн зээлийн дийлэнх хувийг орон сууц, цалин тэтгэврийн зээл, хувийн хэвшлийн
зээлийн дийлэнх хувийг боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарууд эзэлж байна. Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй хямрал нь боловсруулах салбарт илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа
учир цаашдаа боловсруулах салбарт олгосон зээлийн эргэн төлөлт дээр анхаарч ажиллах нь зүйтэй юм. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээг таамаглаж үзэхэд энэхүү хямрал хэвээрээ үргэлжибэл богино хугацаанд зээлийн эрсдэл өсөөд иргэн буурахаар байна. Оны сүүл гэхэд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 11.35% болж ялимгүй буурах хандлагатай.

Downloads

Published

2021-12-31