ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОРЧИН, НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА. /Завхан аймгийн Зүүн бүсийн сумдын жишээн дээр/

Authors

  • Бямбадорж Даринчулуун
  • Болорчимэг Батбүрэн

Keywords:

Бичил бизнес эрхлэгч, бизнесийн орчин, бүтээгдэхүүний зах зээл, санхүүгийн эх үүсвэр

Abstract

Уг судалгааны ажлаар Завхан аймгийн Зүүн бүсийн сумд болох Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын нийгэм, эдийн засгийн байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн орчны өнөөгийн байдал болон ирээдүйн
чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд сумдын удирдлагын баг бүрэлдэхүүн болон сонгогдсон 60 бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаанаас тус сумдын бичил бизнес эрхлэгчдийн ерөнхий мэдээлэл
болоод тэдний үйлдвэр, үйлчилгээний зах зээл, санхүү, хэрэгцээ, бизнесийн орчны нөхцөл байдлын үнэлгээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар судлан үнэлгээ дүгнэлт өглөө.

Downloads

Published

2021-12-31