Хиймэл оюун ухааны эрин дэх нягтлан бодох бүртгэлийн салбарын өнөөгийн байдал (Монгол Улсын жишээн дээр)

Authors

  • Авирмэд Даваацэрэн
  • Хүрэлбаатар Батжаргал

Keywords:

хиймэл оюун ухаан, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи

Abstract

Хиймэл оюун ухаан нь мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүн бөгөөд хүн төрөлхтний түүхэн хөгжлийн шинэ үеийг тодорхойлж байна. Нягтлан бодох бүртгэлийн салбарт хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийг ашиглах нь тус
салбарыг томоохон ахиц дэвшил, өөрчлөлт хөгжлийн түвшинд хүргэх юм. Энэхүү судалгааны ажилд Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн салбарыг судалгааны объект болгон авч, хэд хэдэн хүчин зүйлд тулгуурлан нягтлан бодох бүртгэлийн салбарт хиймэл оюун ухааны нэвтрүүлэлтийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох санал зөвлөмжийг боловсруулсан болно.

Downloads

Published

2021-06-30