Уул уурхайн компанийн санхүүгийн тайлагналын чанарыг хэвийн бус аккруэл үзүүлэлтийг тодорхойлох замаар үнэлэх нь

Authors

  • Алтанцэцэг С
  • Рэгзэндорж Э
  • Одончимэг Б

Keywords:

хэвийн бус аккруэл, ашгийн зохицуулалт, панел өгөгдөл, компанийн хэмжээ, нийт хөрөнгийн логарифм, нийт хөрөнгийн урвуу

Abstract

Судалгааны ажлын хүрээнд Жонсын сайжруулсан загварт үндэслэн компаниудын панел өгөгдлийн шинжилгээний загвараар хэвийн бус аккруэлийг хэмжих болно. Судалгаанд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн салбарын 135 компанийн сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн панел өгөгдлийн хувьд шинжилгээ хийх шаардлага хангасан 90 компаний тайлангийн мэдээлэлд үндэслэсэн. Судалгааны дүнд уул уурхайн компаниудын 60 гаруй хувь санхүүгийн тайлангийн аккруэл суурьт зарчмыг зөрчсөн байх магадлалтай гэж үнэлэгдсэн нь компаниудын санхүүгийн тайлангийн илэрхийллийн чанарын үнэлгээнд анхаарах нь тулгамдсан асуудал болсоныг илтгэж байна.

Downloads

Published

2021-06-30