Аж ахуйн нэгж, байгууллагуудын татвараас зайлсхийх байдлыг илрүүлэх нь

Authors

  • Цэцэгдэлгэр Энх-Амгалан
  • Алтан-Эрдэнэ Батбаяр

Keywords:

татвараас зайлсхийх, татварын үр ашигтай хувь хэмжээ

Abstract

Бид Dyreng (2008) нарын боловсруулсан татварын үр ашигтай хувь хэмжээний загвар ашиглан манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдийн татвараас зайлсхийж буй эсэхийг илрүүлэхийг зорьсон. Судалгааны түүвэрт 2013 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байсан нийт 47,557 аж ахуйн нэгжээс загварын шалгуурын дагуу 2013-2019 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн 2,853 аж ахуйн нэгж сонгогдсон. Тооцооллын үр дүнд аж ахуйн нэгжийн хэмжээ, байршил, бүс нутгийн ялгаанаас үл хамаарч эдгээр аж ахуйн нэгжүүдийн 90-ээс дээш хувь нь татвараас тогтвортой зайлсхийж буй нь харагдсан.

Downloads

Published

2021-06-30