Санхүүгийн тайлагналын чанар ба хяналтын функцийн харилцан хамаарал

Authors

  • Одгэрэл А
  • Мөнхбат Б
  • Энхцэцэг Г

Keywords:

санхүүгийн мэдээллийн чанар, аудитын хороо, дотоод аудитын нэгж, хөндлөнгийн аудитын чанар, дотоод аудитын чанар

Abstract

Бид Beest нарын хөгжүүлсэн аргазүйг ашиглан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОР20 компанийн 2018-2020 оны санхүүгийн тайлан, жилийн тайлангийн мэдээллийг ашиглан санхүүгийн тайлангийн чанарыг хэмжих оролдлого хийсэн.
Санхүүгийн тайлагналын чанар нь хөндлөнгийн аудит, дотоод аудит болон аудитын хорооноос шууд хамааралтай гэж таамаглан дээрх аргазүйгээр үнэлэхэд хөндлөнгийн аудитын чанараас хамгийн өндөр хамааралтай буюу хамаарлын коэффициент 0.462 гарч батлагдсан. Тиймээс бид санхүүгийн тайлангийн чанарыг нэмэгдүүлэхэд хөндлөнгийн аудиторын чанар чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Downloads

Published

2021-06-30