Криптовалютын бүртгэлийн асуудал

Authors

  • Дамдиндорж Ням-Очир
  • Ундармаа Энхээ

Keywords:

криптовалют, койн, токен, санхүүгийн тайлан

Abstract

Дэлхий дахинд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн хэрэгслийн нэг бол криптовалют буюу Ecash (Chaum, 1983) цахим мөнгөний талаарх анхны ойлголт 1983 онд үүссэн. Харин 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор нэг их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 60 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, санхүүгийн тайланд тусгах талаар судлахыг зорьсон ба одоогийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэж, тайлагнах талаар стандарт, хууль эрх зүйн актууд монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар криптовалютыг биет бус хөрөнгө болон бараа материал байдлаар бүртгэж, тайлагнах боломжтой бөгөөд ирээдүйд магадгүй уламжлалт мөнгөн тэмдэгтийг орлож төлбөрийн хэрэгсэл болж, мөнгөн хөрөнгө байдлаар бүртгэж, тайлагнахыг үгүйсгэхгүй юм.

Downloads

Published

2021-06-30