Татварын боловсрол төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх нь

Authors

  • Алтанзаяа Г
  • Тунгалагмаа X

Keywords:

татварын мэдлэг, татварын боловсрол, татварын соёл, татварын ёс суртахуун

Abstract

Татварын боловсрол нь татварын хуулийг дагаж мөрдөх зан үйлийг хөхүүлэн дэмжих төрийн болон төрийн бус байгууллагуудын хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагуудын татварын асуудлаарх нийгмийн хариуцлагын ажлууд гэсэн бүх нийтийн хүчин чармайлт, иргэний нийгмийн санаачлагууд зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хамардаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас хийгдсэн сүүлийн үеийн судалгаанууд нь татварын ёс суртахуун - иргэдийн төлсөн татвар болон нийгмийн зардлын санхүүжилтийн талаарх ойлголт хоорондоо уялдаа холбоотой болохыг харуулж, сайн засаглал бүхий чанартай төрийн үйлчилгээ авч байгаа хүмүүс татвараа төлөх хүсэл эрмэлзэлтэй болдог гэж үзжээ. Энэхүү ажлын зорилго нь татварын боловсролын хүрээний онол, үзэл баримтлал, түүний хэрэгцээ, татварын ёс суртахуун, соёл болон төсвийн тогтвортой байдлын үндэс суурь болохыг судлах ба татварын боловсрол олгох чиг хандлагыг тодорхойлоход оршино.

Downloads

Published

2020-12-31