Хувьцааны үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

Authors

  • Болор Бүрэн
  • Алтан-Эрдэнэ Батбаяр

Keywords:

компанийн нийгмийн хариуцлагын тайлагнал, хувьцааны үнэ

Abstract

Бид энэхүү судалгааны ажлаараа хувьцаат компаниудын хувьцааны ханшид компанийн нийгмийн хариуцлагын тайлагнал, болон санхүүгийн үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлдөг болохыг судлахыг зорьсон. Үүний тулд МХБ-д бүртгэлтэй 38 компанийн
2014-2019 оны 134 санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг ашиглан үнэлгээ хийхэд тайлагнаж буй нийгмийн хариуцлагын тайлангийн үзүүлэлтийн тоо нэмэгдэх тусам хувьцааны ханш өсдөг зүй тогтол байгааг илрүүлсэн. Энэхүү үр дүнгээ баталгаажуулах зорилгоор нэмэлт тооцооллуудыг хийж үзэхэд дээрх үр дүнг давтсан үр дүн гарсан. Мөн аль үзүүлэлт нь ханшид нөлөө үзүүлдэг болохыг тодруулах зорилгоор үнэлгээ хийж үзэхэд Байгууллагын засаглал, Хүрээлэн буй орчин, Хэрэглэгчийн асуудалтай холбоотой үзүүлэлтүүд хувьцааны ханшид нөлөөлдөг болохыг илрүүллээ. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүдээс хувьцаат капиталын бүртгэлийн үнэ хувьцааны ханшид нөлөөлж байна.

Downloads

Published

2020-12-31