Орон нутгийн нислэгээр зорчигчдын үйлчилгээний чанарын хүлээлт ба бодит байдлын харьцуулсан судалгаа

Authors

  • Отгонсүрэн Ядамсүрэн
  • Мөлдир Н

Keywords:

агаарын тээвэр, орон нутгийн нислэг, үйлчилгээний чанар, SERVQUAL загвар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн хүлээлт

Abstract

Агаарын тээврийн үйлчилгээ нь үл мэдрэгдэх шинжтэй бөгөөд туслах бодит бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй хавсарсан байдаг тул үйлчилгээний чанар нь олон хүчин зүйлээс хамаардаг. Агаарын тээврээр зорчигчдын хувьд тухайн үйлчилгээний чанарын ашиг тус нь нислэгийн аюулгүй байдал, итгэл найдвар, цагтаа нисэх, цагтаа буух наад захын хэрэгцээ болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нэмэлт үйлчилгээнүүд байна. Тиймээс агаарын тээврийн үйлчилгээний чанарын асуудал нь судлаачдын сонирхлыг ихэд татдаг. Энэхүү өгүүллийн зорилго нь орон нутгийн нислэгээр зорчигчдын агаарын тээврийн үйлчилгээний чанарын талаарх хүлээлт ба бодит нийлүүлэлтийн хоорондын зөрүүг тодорхойлж үнэлэх асуудал
юм. Бид энэхүү өгүүлэлдээ судалгааны хоёрдогч эх үүсвэр, орон нутгийн нислэгээр үйлчлүүлэгчдийн дунд явуулсан үйлчилгээний сэтгэл ханамжийн талаарх онлайн судалгаанд үндэслэн үйлчилгээний хүлээлт, бодит байдлын чанарын зөрүүтэй
байдлын талаар таамаглал дэвшүүлж үнэлэх ба дүгнэлт өгнө.

Downloads

Published

2020-06-30