Монгол Улсын агаарын тээврийн салбарын санхүүгийн байдлын шинжилгээ, дүгнэлт

Authors

  • Наранчимэг Ломбодорж
  • Дэлгүүнгэрэл Д

Keywords:

иргэний агаарын тээвэр, тээврийн орлого, агаарын тээврийн салбарт үзүүлж буй ковидын нөлөө, агаарын тээврийн зарим компаниудын санхүүгийн тайлангийн шинжилгээ

Abstract

Монгол Улсын хувьд зорчигчийн болон ачаа тээвэрлэлтийн чиглэлээр орон нутгийн чиглэлд дотоодын 4 компани хуваарьт болон хуваарьт бус нислэг үйлдэж байгаа бол улс хоорондын агаарын тээврийн хувьд дотоодын 4, гадаадын 8 агаарын тээвэрлэгч компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Ковид-19 аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарт хамгийн их нөлөө үзүүлж байна. Манай улсын хувьд 2020 оны эхний 11 сарын байдлаар тээврийн орлого 135.8 тэрбум, зорчигчийн орлого 120.1 тэрбум төгрөг болж өмнөх 3 жилийн дунджаас тус бүр 73 хувиар буурчээ.

Downloads

Published

2020-06-30