Мэдээллийн технологид оруулсан хөрөнгө оруулалт ба үр ашгийн хамаарлын шинжилгээ

Authors

  • Отгон-Эрдэнэ Угтахжаргал
  • Алтан-Эрдэнэ Батбаяр

Keywords:

мэдээллийн технологи, финтек, үр ашгийн үзүүлэлтүүд, тогтмол нөлөөний загвар

Abstract

Энэхүү судалгаагаар бид мэдээллийн технологид оруулж буй хөрөнгө оруулалт нь компанийн үр ашигт хэрхэн нөлөөлж буйг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)- уудын тоон мэдээнд үндэслэн тооцоолохыг оролдлоо. Энэ тооцоог хийхийн тулд
465 ББСБ-ын 2013-2019 оны 2,479 санхүүгийн тайланг ашиглан тогтмол нөлөөний загвараар үнэлэхэд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт нь орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах нөлөөтэй байна гэсэн үр дүн гарсан.

Downloads

Published

2020-06-30