Компанийн дотоод хяналтын “Хамгаалалтын гурван шугамт загвар”-ыг өөрчилсөн нь коронавирустай холбоотой юу?

Authors

  • Өнөржаргал Агваандорж
  • Ариунжаргал Г

Keywords:

байгууллагын засаглал, дотоод хяналт, дотоод аудит, хамгаалалтын гурван шугамт загвар

Abstract

Олон улсын дотоод аудиторуудын институтээс 2013 онд үр ашигтай бизнесүүдийн туршлагад аж ахуйн нэгж, байгууллагын эрсдлийн удирдлага, дотоод хяналтын зохистой бүтцийг харуулдаг “Хамгаалалтын гурван шугамт загвар”-ыг гаргасан. Харин
энэ жил буюу 2020 оны 7-р сард энэхүү загварын шинэчилсэн хувилбар болох “Гурван шугамт загвар”-ыг боловсруулан дэлхий нийтэд танилцууллаа. Энэхүү өгүүлэлд шинээр гарсан загварын агуулга, шинээр нэмэгдсэн элементүүд, тэдгээрийн үүрэг,
мөн өмнөх загвараас ялгагдах онцлог, давуу талыг харьцуулан судалснаа бичлээ. “Гурван шугамт загвар”-ыг судалж, практикт хэрэгжүүлснээр компанийн өмчлөгчид болон гүйцэтгэх удирдлагад дотоод хяналтын талаар цэгцтэй ойлголт өгөх, шилдэг
туршлагыг нэвтрүүлэн өмчлөгчид хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр ашигтай эрсдлийн удирдлагын тогтолцоо, дотоод хяналтыг зохион байгуулахад ач холбогдолтой.

Downloads

Published

2020-06-30