Гүйцэтгэлийн аудитын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга зам

Authors

  • Авирмэд Даваацэрэн

Keywords:

төрийн аудит, гүйцэтгэлийн аудит, үр дүн, үр нөлөө, үр ашиг

Abstract

Төрийн аудит нь төсвийн хөрөнгийг хуулийн дагуу, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөж, хуваарилж, ашиглаж, зарцуулж байгаа эсэхийг хянахад чиглэгддэг. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл
хөтөлбөрийн үр дүн нь олон нийт, иргэдэд зориулагддаг. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар иргэдээс судалгаа авах замаар гүйцэтгэлийн аудитын үр нөлөөг тодорхойлж, цаашид сайжруулах арга замыг эрэлхийлсэн болно. Уг асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын жишээн дээр судаллаа. Мөн төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, төсөл хариуцсан мэргэжилтэн зэрэг удирдах албан
тушаалтнуудаас судалгаа авч гүйцэтгэлийн аудитын үр нөлөөг сайжруулах арга замуудыг тодорхойлоход ашигласан.

Downloads

Published

2020-06-30