Хог тээврийн үйлчилгээний өртөг тооцолт, түүнийг удирдлагын шийдвэрт ашиглах

Authors

  • Оюунцэцэг Лувсандаш
  • Батцэцэг Д

Keywords:

хог хаягдал, хог хаягдлын тээвэрлэлт, өрхийн хогны хураамж, нэг иргэнд ноогдох хогны хураамж

Abstract

Улаанбаатар хотын хүн ам тасралтгүй өсөж нягтрал ихэссэнээр хог хаягдлын асуудал хүндрэлтэй байдлыг бий болгосоор ирлээ. Өнөөдөр хэдийгээр хот тойрсон нэгдсэн хогийн гурван цэг байгаа хэдий ч хог цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардал
нь хот болон дүүргийн төсөвт ихээхэн ачаалал болсоор байна. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулагдах чиглэл нилээд хэдэн жилийн өмнөөс яригдан хог хаягдлыг ангилан хаях хэд хэдэн цэг ажиллаж байна. Хэрвээ эдгээр үйлдвэрүүд
үйл ажиллагаа явуулаад эхэлбэл хог хаягдлыг булшлах зардал хумигдах хэдий ч цуглуулах, тээвэрлэх зардал мэдэгдэхүйц буурах боломж багатай юм. Иймээс хог хаягдлын үйлчилгээний хураамжийг өртөгт үндэслэн тогтоох аргачлал боловсруулан
санал болголоо.

Downloads

Published

2020-06-30