Улс орнуудын жижиг, дунд аж ахуйн нэгжийг ангилж буй хандлагын судалгаа

Authors

  • Лхагвасүрэн Дорж
  • Хишигбаяр Лхагвасүрэн

Keywords:

аж ахуйн нэгжийн ангилал, шалгуур, ажилчдын тоо, борлуулалтын орлого

Abstract

Дэлхийн аль ч улс орны хувьд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувийг жижиг, дунд аж ахуйн нэгж (ЖДААН) бүрдүүлж байна. Иймд ЖДААН-ийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулахыг улс
орнууд зорьж байна. Монгол Улсад Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, ААНОАТ-ын хууль, Нягтлан бодох бүртгэлийн журмаар аж ахуйн нэгжийг ангилдаг. Энэхүү судалгаанд бусад улс орнуудын аж ахуйн нэгжийг хэрхэн ангилж
байгааг авч үзсэн. Улс орнууд ажилчдын тоо, борлуулалтын орлого, хөрөнгийн дүн зэрэг шалгуурт үндэслэн аж ахуйн нэгжүүдийг том, дунд, жижиг, бичил хэмээн ангилдаг байна. Цаашид ЖДААН-ийг юунд үндэслэж, яаж ангилбал зохих талаар
судалгаа хийх боломжтой.

Downloads

Published

2020-06-30