Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хөгжлийн хандлага

Authors

  • Саруултөгс Нацагдорж
  • Хишигбаяр Лхагвасүрэн

Keywords:

татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, татварын алба, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөх, татвар төлөгч

Abstract

Дэлхийн зарим улс орнуудын татварын харилцаанд төр, татвар төлөгчөөс гадна татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ ихээхэн үүрэгтэй оролцох болсон. Бизнесийн болон татварын орчны өөрчлөлт, хөгжлийн улмаас татварын талаар мэргэшсэн
зөвлөхийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж энэ төрлийн үйлчилгээ идэвхтэй хөгжиж байна. Монгол улсын хувьд 2012 онд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийг батлан мөрдүүлснээр татвар төлөгчид татварын хууль тогтоомжоор
ногдсон үүргээ биелүүлэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч болон зөвлөхөөс туслалцаа авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Иймд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ”-ний мөн чанар, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдлыг судлан дүгнэлт өгч, цаашид Монгол улсын татварын мэргэшсэн үйлчилгээг сайжруулах талаар санал дэвшүүлсэн.

Downloads

Published

2019-12-31