Үр өгөөж буурах хууль (ЭДЦС-ын жишээн дээр)

Authors

  • Баяржаргал Д
  • Үнэнбат Б

Keywords:

цахилгаан эрчим хүч, үр өгөөж буурах хууль, нийт бүтээгдэхүүн, дундаж бүтээгдэхүүн, ахиу бүтээгдэхүүн, ажилчдын тоо, хамаарал

Abstract

Эрчим хүчний салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур салбар юм. Тиймээс цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж, дамжуулж, түгээдэг компаниуд нь дэд бүтцийн салбарын тэргүүлэх хэсэг бөгөөд үндэсний
үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Уг салбарын бүтээгдэхүүний өртөг тооцоололт буюу үнэ тариф тогтоолт, салбарын ашиг, алдагдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлуудыг онол арга зүй, шинжилгээ хосолсон судалгааны ажлууд хийж
түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж инновацийг бий болгох нь тус салбарын тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тиймээс бид энэхүү судалгааны ажлаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” (ЭДЦС) ТӨХК-ны жишээн дээр үр өгөөж буурах хуулийн
үйлчлэлийг судалж үзэхийг зорилоо.

Downloads

Published

2019-12-31