Нягтлан бодох бүртгэлийн түүхийн судлал, үндсэн асуудлууд
Abstract
Нягтлан бодох бүртгэлийн түүхийн судалгааны чиглэлээр болсон олон улсын хурлын илтгэлүүдийн агуулга, олон улсад бүртгэлийн түүх судлалын анхаарлын төвд байгаа тулгамдсан асуудлууд, энэ талаар улс орнуудын эрдэмтэд, судлаачдын үзэл
бодол, байр суурь, манай орны НББ-ийн түүх судлалыг бодит жишээ, баримтанд тулгуурлан нэгтгэн дүгнэх, цаашилбал энэ чиглэлээр судалгаа хийж олон улсын хуралд илтгэл тавих, эрдмийн ажил бичиж хамгаалахад санаа өгөх, судлаачдыг энэ
чиглэлд хандуулахад энэхүү өгүүллийн зорилго оршиж байгаа юм. Мөн манай улсад НББ-ийн түүхийн судалгааг цаашид хэрхэн хөгжүүлэх асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн.