Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн зарим үзүүлэлтүүдийн шинжилгээ

Authors

  • Оюунпүрэв Д
  • Болорчимэг Б

Keywords:

төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн тайлан, хөрөнгийн санхүүжилт

Abstract

Сүүлийн жилүүдэд манай улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа харьцангуй сайжирч, санхүүгийн хувьд бэхжиж улс орны хөгжилд оруулах хувь нэмэр ч нэмэгдэж байна. Зах зээлийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд оршин тогтнож, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад одоогийн явуулж буй үйл ажиллагаа болон санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийн цаашдын бодлого, зорилгоо тодорхойлон ажиллах нь чухал юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь санхүүгийн үйл ажиллагаандаа шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх нь цаашид тус байгууллагууд бодлогоо зөв тодорхойлох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжийг олгож байдаг. Манай улсын хувьд томоохон компаниуд санхүү эдийн засгийн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаж байгаа хэдий ч бүс нутаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ талаарх ойлголт бага байна. Орон нутаг дахь зарим аж ахуйн нэгжийн санхүүгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж санхүүгийн хувьд хэр тогтвортой байгааг тодорхойлох зорилгоор Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгжийн 2014-2018 оны санхүүгийн мэдээлэлд тулгуурлан балансын бүтэц, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээг хийж өөрийн саналыг дэвшүүллээ.

Downloads

Published

2019-06-01