Хөрөнгийн санхүүжилтийн удирдлагын тухай ойлголт, суурь үзэл баримтлалууд

Authors

  • Баасандорж Л

Keywords:

санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийн аргачлал, одоогийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр

Abstract

Энэхүү өгүүлэлд компанийн хөрөнгийн санхүүжилтийн удирдлага, түүнд хамаарах ойлголтуудын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалуудыг судалж, тэдгээрийг харьцуулан нэгтгэн дүгнэлээ. Хөрөнгийн санхүүжилтийн удирдлага нь
санхүүжилтийн төрөл, эх үүсвэр, арга аргачлалтай, бодит мөнгөн урсгалаар дамжин хэрэгждэг тодорхой эргэц мөчлөгтэй, удирдлагын үндсэн функцуудтэй, цогц систем болохыг тодорхойлон дүгнэлээ. Хөрөнгийн санхүүжилт нь гадаад болон дотоод эх
үүсвэрийн төрөлтэй байх ба дотоод эх үүсвэр нь өөрийн хөрөнгөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх аргачлалаар хийгддэг бол гадаад эх үүсвэр нь дайчилсан болон зээлийн хөрөнгөөр буцалтгүй, хувь нийлүүлсэн, улсын болон зах зээл дэх зээллэгийн
санхүүжилтийн аргачлалаар хийгддэг байна. Компанийн хөрөнгийн санхүүжилт нь энгийн болон өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн хүрээ буюу одоо болон ирээдүйн үйл ажиллагааг хамарсан мөнгөн урсгалаар дамжин илэрхийлэгдэх ойлголт юм. Энэ нь эргэц, мөчлөгийн шинжтэй байх бөгөөд үр дүн нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн баялгийг нэмэгдүүлэх, компанийн үнэ цэнийн өсгөхөд чиглэсэн байна. Харин компанийн хөрөнгийн санхүүжилтийн удирдлага нь төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын үндсэн функцээр зохион байгуулагддаг, эргэх холбоо бүхий систем байна. Хяналтын систем нь хөрөнгийн санхүүжилтийн удирдлагыг хөгжүүлэх үндэс суурь болж байдаг байна.

Downloads

Published

2019-06-01