Хувьцааны тавиас дээш хувийг эзэмшигч ба хөрөнгийн өгөөжийн хамаарал

Authors

  • Наранцэцэг А
  • Одгарав Ц

Keywords:

хөрөнгийн өгөөж, тавиас дээш хувь эзэмшигч

Abstract

Энэхүү судалгаа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХК-иудын 2012-2017 оны санхүүгийн тайланг ашиглан хувьцааны төвлөрөл болон хөрөнгийн өгөөжийн хоорондын хамаарлыг судлахад оршино. Монгол Улсад
1990 онд улсын үйлдвэрийн 475 газрыг хувьчлах шийдвэр гарч, 1991 онд уг шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгийн бирж байгуулагдсан. Тухайн үед хүмүүсийн санхүүгийн зах зээлийн мэдлэг сайн биш, зөвхөн мэдээлэлд
ойр байсан цөөн тооны хүмүүс хувьцааг худалдан авснаар хувьцааны төвлөрөл бий болсон. Судалгааны хамааран хувьсагчаар хөрөнгийн өгөөж, үл хамааран хувьсагчаар хувьцааны төвлөрөл (гүйлгээнд байгаа хувьцааны тавиас дээш хувийг эзэмшиж байгаа нэг хувьцаа эзэмшигч), хяналтын хувьсагчаар өр төлбөр ба эздийн өмчийн харьцаа, нийт хөрөнгийг авсан
болно. Судалгаагаар хөрөнгийн өгөөж болон тавиас дээш хувь эзэмшигчийн хооронд эерэг хамааралтай байна гэсэн дүгнэлт гарсан.

Downloads

Published

2019-06-01