Хувьцааны жижигрүүлэлтээс богино хугацаанд ашиг олох боломж

Authors

  • Энхболд Д

Keywords:

ТОП-20 индекс, хувьцааны жижигрүүлэлт, хувьцааны үнэ (ханш), арилжааны тоо ширхэг, богино хугацааны ашиг

Abstract

Монгол улсад сүүлийн хоёр жилд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ ба арилжаа сэргэж эхэлсэнээр хөрөнгө оруулагчид хувьцааны арилжаанд идэвхитэй оролцож, түүнээс богино хугацааны ашиг хүртэх боломж улам нэмэгдэж байгаа билээ. Тэдгээр боломжийн нэг нь хувьцааны жижигрүүлэлт бөгөөд хувьцааны жижигрүүлэлтийн үед эргэлтэнд байгаа хувьцааны тоо нэмэгдэж, нэгж хувьцааны ханш буурдаг хэдий ч компанийн зах зээлийн үнэлгээ хэвээрээ үлддэг. Энэ үед хувьцааны жижигрүүлэлтийн хэмжээгээр зах зээлийн үнэ шууд буурдаггүй тул жижиг хувьцаа эзэмшигчдэд богино хугацаанд ашиг олох боломж үүсдэг. Энэхүү судалгаа нь Монгол улсын үнэт цаасны зах зээлээс хувьцааны жижигрүүлэлтийн үед богино хугацаанд ашиг олох боломж байгаа эсэхийг тодорхойлоход оршино.

Downloads

Published

2019-06-01