Зочлохуйн салбарын өртгийн удирдлагад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

Authors

  • Ганчимэг П

Keywords:

үйлдэлд суурилсан өртөг тооцох систем, өртгийн удирдлага, зочид буудлын нэгэн хувийн бүртгэлийн систем, шууд бус зардлын хуваарилалт, хэрэглэгчийн ашигт байдлын шинжилгээ

Abstract

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хамгийн өсөлттэй байна. Энэ салбарын хамгийн гол элемент бол зочлохуйн үйлчилгээний байгууламжууд юм. Өнөөдөр энэ салбарын өрсөлдөөн өдөр тутам ширүүсч байгаа учир байгуулагууд санхүүгийн
хувьд нөөцийг оновчтой түвшинд удирдах замаар тэсч үлдэх, цаашлаад зорилгодоо хүрэх боломжтой юм. Эндээс удирдлага оновчтой шийдвэр гаргахын тулд өртгийн удирдлагын арга хэрэгсэл зайлшгүй шаардлагатай. Зочид буудлын удирдлагын
шийдвэр гаргалт зочдын аль сегментээс ямар хэмжээний үр ашиг хүртэж байгаагаас, цаашид сегментүүд ямар үр ашигтай байх талаарх мэдээлэлд үндэслэн, үр ашиг бүхий зах зээлийн сегментэд төвлөрч ажиллах нь шинэ хэрэглэгч татахаас илүү өгөөжтэй
болох нь судлагдсан. Зочлохуйн салбарын одоогийн практик болох “хувьсах өртгийн систем” нь шууд бус зардал давамгайлдаг салбарын онцлогт нийцэхгүй байгаа бөгөөд үүнийг хэрэглэгчид үйлчилсэн өртгийг бүрэн тооцох боловсронгуй арга болох
“Үйлдэлд суурилсан өртөг тооцох арга”-ыг нэвтрүүлснээр шийдэх боломжтой юм. Энэхүү судалгааны зорилго нь зочлохуйн салбарт тэр дундаа зочид буудлын өртгийн удирдлагад “Үйлдэлд суурилсан өртөг тооцох систем”-ийг нэвтрүүлэхэд тулгамдах
хүчин зүйлсийг үнэлж, нэвтрүүлэхэд зориулсан санал зөвлөмж гаргах юм.

Downloads

Published

2018-12-01