Бүтээгдэхүүний өртгийг бууруулах Кайзен өртгийн систем

Authors

  • Должинсүрэн Н

Keywords:

өртөг хямдруулалт, Кайзен өртгийн систем, хүрэн нүүрсний өртөг, түлш

Abstract

Уул уурхайн салбарын хувьд дэлхий нийтийн хандлага 2008 оны санхүүгийн хямралаас үүдэлтэй ашигт малтмалын үнэ огцом унаснаар бүтээгдэхүүний өртөг зах зээлийн үнээс өндөр болсон нь удирдлагуудын зүгээс өртөг хямдруулалт, үйл ажиллагаагаа
оновчтой болгоход чиглэн ажиллахад хүргэсэн. Уурхайнууд бүтээгдэхүүний өртгийг багасгах, үйл ажиллагаагаа оновчтой байлгах зорилгын хүрээнд алдагдалгүй олборлолт (lean mining) гэсэн зарчмыг уурхайн үйл ажиллагаанд хэрэгжүүлж үнэ
цэнийн урсгалын зураглал хийн, үр ашиггүй үйлдлүүдийг тодорхойлж, кайзен өртгийн систем болох тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэн бүтээгдэхүүний өртгийг хямдруулж, үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна. Манай улсын хүрэн
нүүрс олборлогч уурхайнуудад тулгарч буй асуудал нь нүүрсний үнийг түлш эрчим хүчний хорооноос тогтоодгоос шалтгаалан нүүрсний өртөг борлуулалтын үнээс өндөр байна. Уурхайнуудад зардлын шинжилгээгээр түлшний зардал нь 18-20%-ийг эзэлдэг бөгөөд нүүрсний өртгийг бүрдүүлэгч чухал зардал юм. Уг зардлыг хямдруулснаар нүүрсний өртөг буурах боломжтой хэмээн үзэж кайзен өртгийн системийг ашиглан түлшний зардлыг бууруулах аргачлалыг боловсруулж судалгааны ажлыг практикт нэвтрүүлэхийн тулд хүрэн нүүрс олборлогч хувийн компанид хэрэгжүүлэхийг зорилоо.

Downloads

Published

2018-12-01