Нүүрс олборлогч компаниудын материаллагийн түвшин

Authors

  • Дамдиндорж Ням-Очир
  • Уянгаа Ж

Keywords:

материаллагийн түвшин, эрсдэл, мэргэжлийн шийдэл, мэдээлэл хэрэглэгчид

Abstract

Аудитын үйл ажиллагаа нь шинэ мянганаас эхлэн дэлхий даяар өмнөх үеийн уламжлалт аудитаас хурдацтай хөгжиж байгаа бөгөөд орчин үед бизнес, түүний үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ, материаллагийн түвшин, хараат бус аудитын үзүүлж буй баталгааны үнэ цэнэ зэрэг нь учирч болзошгүй эрсдэлүүдийг хамгийн бага байлгах үндэс болоод байна. Тиймээс материаллагийн түвшнийг тооцоолоход үйлчлүүлэгчийн салбарын онцлог, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, аудитын мэргэжлийн шийдэл хэрхэн нөлөөлж буйг нүүрс олборлогч компаниудын хувьд судалгаа хийж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулахаар энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажлын хүрээнд манай орны нүүрс олборлогч компаниудын санхүүгийн тайланд аудит хийхдээ материаллагийн түвшин тодорхойлох ямар арга зүйг хэрэглэсэн, түүнийг тодорхойлоход нөлөөлөгч хүчин зүйл, салбарын онцлог, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, аудитын мэргэжлийн шийдэл зэргийг судалж харьцуулсан болно.

Downloads

Published

2023-06-30