Нягтлан бодогчдын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих замаар ур чадварыг сайжруулах нь

Authors

  • Цэнд-Аюуш Г

Keywords:

мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжил

Abstract

Уг судалгааны өгүүллээрээ нягтлан бодогч мэргэжилтнүүдэд ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээ үүсэж байгаа эсэх, байгууллагын зүгээс мэргэжилтний ур чадварыг сайжруулахад хэрхэн дэмжиж ажиллавал зохистой талаар тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ 121 байгууллагын 2018/11/01-2018/11/28-ны өдрүүдэд тавигдсан ажлын байрны зар дээр контент анализ, 2018/11/26-аас 2018/12/19 өдрийг хүртэл хугацааны хооронд 115 байгууллагын удирдах, хүний нөөцийн мэргэжилтнүүд, 229 нягтлан бодогчдоос анкетын аргаар судалгаа авсан. Судалгааны голлох үр дүнгээр нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг баталсан ба нягтлан бодогчдын зүгээс байгууллагаасаа мэргэжлийн сургалтад хамруулж өгөх, ажлын болон сургалтын цагийг уялдуулан зохицуулж өгөх байдлаар дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар давтамж өндөр дурдагдсан.

Downloads

Published

2018-12-31