Нягтлан бодогчдын үнэлэмжийн асуудалд

Authors

  • Лхагвасүрэн Дорж
  • Хишигбаяр Лхагвасүрэн

Keywords:

ажлын ачаалал, цалин, мэргэжлийн ур чадвар, ажилласан жил

Abstract

Нягтлан бодогчдын цалингийн хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлс, түүний өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор 2016, 2018 онуудад судалгаа хийсэн. Судалгаанд 2016 онд 153, 2018 онд 202 нягтлан бодогч хамрагдсан. 2016 оны судалгааны үр дүнгээс харахад ажиллаж байгаа салбар, мэргэжил дээшлүүлсэн байдал, хүйс, ажлын ачаалал, үүрэг хариуцлага, ажилласан жил зэрэг нь цалингийн хэмжээнд нөлөөлдөг. Харин нас, төгссөн сургуулийн нэр хүнд зэрэг нь цалингийн хэмжээнд нөлөөлөлгүй байна гэсэн үр дүн гарсан. Харин 2018 оны судалгааны үр дүнгээс харахад сүүлийн 2 жилийн хугацаанд нягтлан бодогчдын цалинд нөлөөлж байсан дээрх хүчин зүйлс өөрчлөгдсөн байна.

Downloads

Published

2018-12-31