Евро-Азийн зарим улсын иргэдийн татварын хандлагын харьцуулсан судалгаа

Authors

  • Буяндулам Лхамжав ШУТИС

Keywords:

татварын хуулийг хэрэгжүүлэх хандлага, нийгмийн нөлөө, засгийн газар

Abstract

Судлаачдын үзэж байгаагаар хувь хүний татварын хууль тогтоомж даган мөрдөх нь татварт хандах хандлагатай ихээхэн хамааралтай байдаг. Энэхүү ажлаар Европ тивийн 17, Ази тивийн 21 улсын иргэдийн татварт хандах хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг харьцуулан судалсан. Европын улсуудад ихэнх хувьсагчид эерэг, Азийн улсуудад сөрөг нөлөөлөх хандлагатай байна. Иргэдийн засгийн газарт итгэх итгэл, орлого, боловсрол, хүйс зэрэг нь Ази болон Европ тивийн улсуудад чухал нөлөө үзүүлдэг. Иргэд эрх баригчдын үйл хэргийг хэр дэмждэг, татвар төлснийхөө хариуд нийгмийн бараа, бүтээгдэхүүний чанар, хүртээмжид сэтгэл ханамжтай байгаагаас шалтгаалан татварын хандлага чухал нөлөөтэй байна. Хүйс азийн улсуудад өндөр нөлөөлж байна. Нийгмийн нөлөө нь азийн орнуудад сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.

Downloads

Published

2022-12-31