Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээмж, үр ашгийн шинжилгээ

Authors

  • Элдэв-Очир Төмөр ШУТИС
  • Отгонцэцэг Доржсүрэн ШУТИС

Keywords:

өгөгдөл дугтуйлах шинжилгээ, техник үр ашиг, үйлдвэрлэлийн өргөжилтийн тогтмол үр ашиг, хувьсах үр өгөөж, нийт хүчин зүйлийн бүтээмж, техникийн өөрчлөлт болон үр ашгийн өөрчлөлт

Abstract

Жижиг, дунд үйлдвэрлэл нь хөгжиж буй орнуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нэг үүрэг гүйцэтгэдэг тул энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжиж, хөгжүүлэхийг чухалчилж ирсэн байдаг. Иймд жижиг, дунд аж ахуйн нэгжийн бүтээмж, үр ашгийн өөрчлөлтийг судлах нь ач холбогдолтой тул орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болгон Орхон аймгийн 25 жижиг аж ахуйн нэгжийг түүвэрлэн авч үр ашгийн шинжилгээний параметрийн бус арга болох DEA загвар болон нийт хүчин зүйлийн бүтээмжийг Малмкюст индексийг ашиглан тооцсон бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломж байгааг судалгааны үр дүнд үндэслэн дүгнэсэн болно.

Downloads

Published

2022-12-31