Орон нутгийн эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүрэг

Authors

  • Жавхлан Эрдэнэбат МУИС
  • Адъяацогт Хүрэнбаатар ШУТИС

Keywords:

арилжааны банк, аймгууд, дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засаг, панел загвар

Abstract

Арилжааны банк нь санхүүгийн системийн гол субъект болохоос гадна санхүүгийн зах зээл дээрх зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, харилцагчдын итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн зах зээлийн нэг чухал институци билээ. Энэхүү судалгааны ажлаар орон нутгийн эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлохыг зорьсон. Монгол Улсын аймгуудын эдийн засгийн хэмжээ ба чадавхийг илэрхийлэгч үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг сонгон авч, түүнд арилжааны банктай холбоотой хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг тодорхойллоо. Эмпирик шинжилгээнд 21 аймгийн 2006-2022 он хүртэлх тоон өгөгдлийг жилийн давтамжтайгаар, үнэлгээг панел өгөгдлийн шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл аймгуудын эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүрэг өндөр байдаг бөгөөд хувийн хэвшлийн санхүүжилтийн гол эх үүсвэр болж, эдийн засгийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Downloads

Published

2023-05-20