Монголын банкны системийн шинэтгэлийн хэрэгжилт

Authors

  • Отгонсүрэн Самбуу ШУТИС

Keywords:

нээлттэй хувьцаат компани, засаглал, шинэчлэлт, төвлөрөл

Abstract

Монгол Улсын банкны тогтолцоон дахь арилжааны банкны тогтвортой байдал нь эдийн засгийн өсөлт хөгжилд шууд нөлөөтэй үзүүлэлт юм. Зарим арилжааны банкуудын эзэмшигчдийн хариуцлагагүй шийдвэр, зохисгүй үйл ажиллагааны үрээр дампуурал зарлахад бусад банк болон санхүүгийн салбар бүхэлдээ ганхаж хүндрэлд ордог. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд банкны салбарын үзүүлэх нөлөө маш чухал байр суурьтай учир банкуудыг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах замаар эзэмшил, удирдлагын төвлөрлийг бууруулах, банкны системийг эрүүлжүүлэх бодлогын хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тус хуулийн өөрчлөлт хэрхэн хэрэгжиж, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ямар давуу тал бий болж буйг, цаашид ямар арга замаар хуулийн хэрэгжилт үргэлжлэхийг, иргэд хөрөнгө оруулагчдын банкны шинэтгэлийн хөтөлбөр дэх оролцоо, тус хөтөлбөрийн хүлээлтийн үр дүнг тодорхойлох хугацаа болсон гэж үзэж байна.

Downloads

Published

2023-05-18