Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дотоод санхүүжилтэд ашиглах нь

(Монгол Улсын эрчим хүчний компаниудын жишээн дээр)

Authors

  • Баасандорж Ламгомбо ШУТИС
  • Вандандулам Энэбиш ШУТИС

Keywords:

элэгдлийн зардал, элэгдлийн сан, элэгдлийн капитал, хөрөнгийн зардал, үйл ажиллагааны мөнгөн урсгал, компанийн санхүүжилт, хөрөнгө оруулалт

Abstract

Энэ судалгааны ажлаар хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дотоод санхүүжилтээр ашиглах боломжийн талаар судаллаа. Судалгаагаар манай улсын эрчим хүчний компаниудын хувьд жилийн элэгдлийн норм дэлхийн компаниудынхаас тийм ч ялгаатай бус байгаа бөгөөд үндсэн хөрөнгийн элэгдлийг үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг бий болгоход түлхүү ашиглаж байна. Зарим жилүүдэд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, өр төлбөрийг барагдуулахад ашиглаж байна. Харин элэгдлээр дамжуулан хязгаарласан мөнгө, элэгдлийг нөхөх мөнгөн сан зэргийг байгуулахгүй байна. Энэ нь үндсэн хөрөнгийн шинэчлэлт, сайжруулалтад зарцуулагдах хөрөнгө нь үйл ажиллагааны болон санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буйг нотолж байна. Иймээс элэгдэл нь эрчим хүчний компаниудын санхүүжилтийн нэг чухал эх үүсвэр болж байна.

Downloads

Published

2022-12-31