Нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж ба ажлын гүйцэтгэл хоорондын хамаарал

Authors

Keywords:

нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл

Abstract

Энэхүү судалгаагаар нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж ба ажлын гүйцэтгэл хоорондын хамаарлыг аж ахуйн нэгж, байгууллагад үндсэн орон тоонд ажиллаж буй 78 нягтлан бодогчдоос 35 асуултын хүрээнд судалгаа авч тодруулахыг зорилоо. Ажлын сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсээр цалин урамшуулал, хамт олны уур амьсгал, тушаал дэвших боломж, ажлын хамрах хүрээ, удирдлагын үйл ажиллагааг хамруулсан бол ажлын гүйцэтгэлийг үндсэн ажлын гүйцэтгэл, бусад ажлын гүйцэтгэл, ажлын сөрөг хандлага гэсэн гурван бүлэг хүчин зүйлсийн хүрээнд үнэлсэн. Боловсруулалтын үр дүнд ажлын гүйцэтгэл ба ажлын сэтгэл ханамж нь хоорондоо хамааралтай ба цалин урамшуулал нь бүх ажлын гүйцэтгэлд, ажлын зөв хуваарилалт нь бусад ажлын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг байна.

Downloads

Published

2023-05-16