Компанийн нягтлан бодох бүртгэлээрх болон зах зээлийн үнэ цэнд оюуны капиталын үр ашиг нөлөөлөх нь

Authors

Keywords:

оюуны капиталын үр ашиг, оруулсан капиталын үр ашиг, хүмүүн капиталд оруулсан хөрөнгийн үр ашиг, оюуны капиталын бусад хэсэгт оруулсан хөрөнгийн үр ашиг, зах зээлийн үнэ цэн, нягтлан бодох бүртгэлээрх үнэ цэн

Abstract

Компанийн зах зээлийн үнэлгээ болон эзэмшигчдийн өмчийн дансны үнийн зөрүү их байгаа шалтгаан нь санхүүгийн тайланд оюуны капитал, биет бус хөрөнгийг бүрэн илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой гэж судлаачид үздэг. Бид оюуны капиталын үр ашиг нь компанийн хувьцааны үнэ ба санхүүгийн зарим үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохоор хоёр таамаглал дэвшүүлэн МХБ-д 2005 оноос хойш IPO гаргаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа 23 компанийн санхүүгийн тайлангийн мэдээлэл болон хувьцааны ханшийн мэдээллийг ашиглан санамсаргүй нөлөөний болон тогтмол нөлөөний аргаар тооцоолол хийлээ. Бидний энэхүү ажлын үр дүнд оюуны капиталын үр ашиг нь хувьцааны үнэд нөлөөлөөд зогсохгүй хүмүүн капиталд оруулсан хөрөнгийн үр ашиг нь компанийн өмчийн өгөөж болон нийт хөрөнгийн ачаалалд эерэг нөлөөтэй нь харагдаж байна.

Downloads

Published

2022-06-30