Аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлсэн КОВИД-19 цар тахлын нөлөө

Authors

  • Алтан-Эрдэнэ Батбаяр МУИС https://orcid.org/0000-0002-3255-4580
  • Лхагвасүрэн Дорж МУИС
  • Баасансүрэн Дэгдүүгүнсэл Ворлд Бридж Ложистик ХХК

Keywords:

КОВИД-19 цар тахал, компанийн гүйцэтгэл

Abstract

Дэлхий нийт КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцсээр байна. Удаан хугацаагаар аж ахуйн нэгж (ААН)-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан нь тэдгээрийн үйл ажиллагаанд олон сөрөг нөлөөллийг авчирсан. КОВИД-19-ын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг ААН-үүдийн санхүүгийн мэдээлэлд үндэслэн хийсэн бусад улс орнуудын эрдэмтдийн судалгаа гарсаар байгаа ч Монгол Улсын хувьд хийгдсэн судалгаа хомс байна. Тиймээс бидний зүгээс КОВИД-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь ААН-үүдийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд хэрхэн нөлөөлснийг тоон мэдээлэлд үндэслэн шинжлэх, улмаар эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт хэрхэн нөлөөлснийг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын 2018-2020 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг ашигласан бөгөөд КОВИД-19 нь ААН-үүдийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, бичил ААН-үүдэд хамгийн хүнд туссан болохыг тодруулсан. Цаашлаад бид бүс нутаг болон эдийн засгийн салбар тус бүрт хэрхэн нөлөөлснийг илрүүлж гаргаж ирсэн.

Downloads

Published

2022-06-30