Төсвийн байгууллагын дотоод хяналтын үр ашгийг үнэлэх зарим асуудал (ЕБС сургуулийн жишээн дээр)

Authors

  • Авирмэд Даваа МУИС
  • Батбуянт Н

Keywords:

дотоод хяналт, ажиллагсдын сэтгэл ханамж, COSO загвар

Abstract

Энэхүү судалгааны ажлаараа байгууллагын дотоод хүчин зүйл болох ажиллагсдын сэтгэл ханамжийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн тусламжтайгаар COSO загварт тулгуурлан үнэлэх замаар дотоод хяналтын үр ашгийг тодорхойлж, илүү нарийвчилсан үзүүлэлт бий болгох шинэ арга зүйг санал болгож байна. Бидний сонгосон байгууллагын дотоод хяналт хэр үр ашигтай хэрэгжиж байгаа, хаана ямар эрсдэл оршиж байгааг нарийвчлан тодорхойлох нэгэн шинэ арга зүйг боловсруулснаар энэхүү арга зүйг тухайн байгууллага цаашид тогтвортой ашиглах төдийгүй бусад байгууллагуудад жишиг загвар болгон ашиглах, ингэснээр дотоод хяналтын тогтолцооны үр ашиг дээшлэх, улмаар төсвийн хөрөнгийг үр ашигтай, үр дүнтэй зарцуулах, ажиллагсдын сэтгэл ханамж төдийгүй бүтээмж дээшлэх зэрэг олон талын эерэг үр дагавар бий болгох ач холбогдолтой.

Downloads

Published

2022-06-30